2015 онд 34 ААН-ийн 53 стандартыг бүртгэжээ

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 11

Гадаад зах зээлд үйл ажиллагаа явуулж, бүтээгдэхүүнээ экспортод гаргах сонирхолтой компаниудын тоо нэмэгдэхийн хэрээр түүнийг дагасан бизнес хөгжиж байна. Тухайлбал экспортын чиглэлтэй компаниудын бүтээгдэхүүн, үйл ажиллагааны стандартыг баталгаажуулах хувийн байгууллагуудын тоо нэмэгджээ. Хамгийн сүүлд л гэхэд Их Британийн стандартын байгууллага Монголд төлөөлөгчийн газраа нээгээд байна. Өнгөрсөн онд Стандарт, Хэмжил зүйн газар 34 аж ахуйн нэгжийн 53 стандартыг бүртгэсэн болохоо мэдээлсэн юм. Аж ахуйн нэгжийн хувьд олон улсад өрсөлдөх чадвартай компани болохын тулд чанарын удирдлагын стандарт нэвтрүүлдэг байна. Тухайлбал нэг стандартыг нутагшуулахад дунджаар 30 орчим мянган ам.доллар зарцуулахаар байгааг “Очир Дагинас” компаниас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top