Улсын хэмжээнд 120 мянган малчин өрх зээл авчээ

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 11

Улсын хэмжээнд 120 мянга орчим малчин өрх  аль нэг банкнаас зээл авсан байна. Эдгээр өрхийн 17.5 мянга нь Төрийн банкнаас зээл авсан бөгөөд энэ оны хоёрдугаар сарын 5-наас өмнө 29.5 хувийн хүү төлдөг байв. Харин Засгийн газраас Төрийн банкин дахь малчдын зээлийн хүүг бууруулах шийдвэр гаргасны дагуу Ерөнхий сайд 17500 малчны зээлийн хүүг 18 болгож байгааг зарласан. Үүнээс хойшхи хуга­цаанд нэмж 2200 орчим малчин 4.5 тэрбум төгрөгийг 18 хувийн хүүтэй зээлээр авчээ. Энэ зээлийг ямар нэ­гэн тусгай шаардлагагүй, хуучин зээлийн шалгуураар олгожээ. Харин Цагаан сарын дараа  “Сайн малчин” хөтөлбөр, мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих дэд хөтөл­бөр зэргийг баталсан юм. Энэ хүрээнд тодорхой хэмжээний үйлдвэрлэл эрхэлж байгаа, түүнийгээ тэлж, том­руу­лах зорилготой малчдад гурван төрлийн нэмэлт шалгуур тавьж 10 хувийн хүүтэй, таван сая хүртэлх дүнтэй зээл олгох шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг Төрийн банк хэрэг­жүүлж байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл 8.5 тэрбум орчим төгрөгийг 2700 малчин авсан гэсэн дүн мэдээ байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top