Чанаргүй зээлийн хэмжээ есөн сар дараалан өсөв

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 13

Улсын Бүртгэл, Статистикийн Ерөнхий Газар оны эхний улирлын нийгэм, статистикийн голлох үзүүлэлтүүдийг танилцууллаа. Банк, санхүүгийн статистикийг харвал хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл өнгөрсөн оны мөн үеэс 73 хувиар өсч, 967.6 тэрбум төгрөг болсон байна. Мөн чанаргүй зээлийн хэмжээ гуравны нэгээр нэмэгдэж, 965.4 тэрбум төгрөг болжээ. Харин нийт олгосон зээлийн үлдэгдэл өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 440 гаруй тэрбум төгрөгөөр буурч, 11.8 их наяд төгрөг болсон байгаа юм. Өөрөөр хэлбэл 10 зээл тутмын нэг нь хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлд тооцогдож байна. Чанаргүй зээл сүүлийн есөн сар дараалан нэмэгджээ. Гуравдугаар сарын байдлаар нийт зээлийн үлдэгдэлд чанаргүй зээлийн эзлэх хэмжээ 2.5 хувиар нэмэгдэж, 8.2 хувь боллоо. Нийт аж ахуйн нэгжүүд болон иргэдийн дунд зээл төлөлт муудсаар байгаа бөгөөд тухайлбал Монголбанкны танилцуулснаар өнгөрсөн 12 дугаар сараас хоёрдугаар сар хүртэл, гурван сар дараалан хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн нийт ипотекийн зээлд эзлэх хувь өссөн байна. Чанаргүй зээл 0.8 хувь болж, 2012 оноос хойших дээд хэмжээнд хүрч нэмэгджээ. Харин инфляци жилийн болон оны эхнээс өссөн дүнгээр 1.7 хувьтай гарсан байна. Инфляцийн эрч сулрах энэхүү хандлага энэ оны III улирал хүртэл үргэлжилнэ гэж Монголбанк таамаглаад байна.

А.Чимгээ

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Eh oronch(115.171.12.192) 2016 оны 05 сарын 27

Bank, sanhuugeer damjuulj mongol tumnii hurimtluulsan byanaar togloh beltgelee bazaasan dag aa. Ehnii dohio ni irj l baina. Uls eh oron, ard tumen dee hairtai haluun eh oronchid haana yavna aa. Odoo dugaa gargah yum bish uu!!!???

0  |  0

Ergen sanalaa.unen(115.171.12.192) 2016 оны 05 сарын 27

Tiim l bolj taarlaa!!! Omno ni” Hotosh bank, Ardiin bank, Zoos bank, geh met olon bank zoriudaar dampuuruulj ard tumnii horongiig bank, sanhuugiin argaar deeremdej garshsan oorsodiigoo ardchilsan geh goe nereer bambai hiisen deeremchidin olon nud ni gyalazaj,araa shid ni yarzalzaj baina shuu!? Seremjluuleg!!!

Sudlaachiin ug(115.171.12.192) 2016 оны 05 сарын 27

Za ene ch muugiin l dohio doo. AN-iin zagaslaliin ued bank samarch”ard tumnii huraaj humij bui bolgoson byaniig” deeremdej bayajdag omnoh tushilgaa l heregjuuleh geed zeheed baina aa daa.

0  |  0
Top