Долларын ханш дахин буурлаа

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 13

Өнгөрөгч оны 11 сараас эхлэн ам.долларын төгрөгтэй харьцах ханш огцом чангарч өнөөдрийг хүртэл 2055 төгрөг хүрээд байсан билээ. Тэгвэл өнөөдөр өглөөний байдлаар арилжааны банкуудад ам.долларыг 2012-2017 төгрөгөөр худалдан авч 2023-2029 төгрөгөөр арилжиж байна. "Найман шарга" валют арилжааны зах дээр ам.доллар 2015-2025 төгрөгөөр арилжаалагдаж байна. Монголбанкны нэрлэсэн ханш нь 2023 төгрөг буюу ам.долларын ханш 35-40 төгрөгөөр буурсан үзүүлэлттэй байна. 

Оны эхний байдлаар гадны шууд хөрөнгө оруулалт татарсантай холбоотойгоор ам.долларын ханш улам чангарах төлөвтэй байсан бол Оюутолгойн хөрөнгө оруулалтын эхний шат буюу тэрбум орчим ам.доллар манай улсын эдийн засагт орж ирэх эерэг дүр зураг бий. Нөгөөтэйгүүр ам.долларын ханш сулрахад Засгийн газар өнгөрсөн сард 500 сая долларын үнэ бүхий бондыг  Азийн зах зээлд гаргасан явдал. Азийн зах зээлд анх удаа Засгийн газрын бонд амжилттай арилжсан нь Монголын зээлжих зэрэглэлд ч эерэгээр нөлөөлж байгаа аж. Ажиглагчдын үзэж буйгаар цаашид ам.долларын ханш сулрах төлөвтэй байгаа гэжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Dnivra(202.55.180.8) 2016 оны 04 сарын 13

Dollariin xansh Mongol ulcad caindaal 1 dollar 1500 togrog xurex ecgui gej bodoj baina dollariin xanshnii ocolt xuuramch xooc shig ocolt um Amerikchuud delxiid dollariin xanshnii xooc shig xuuramch ocoltoor acar ix ashig oldog baix

0  |  0
Top