Хувцас загварт дурлагч залуу, бүсгүй таны харж буйчлан 2016 оны хавар, намар биед эвтэйхэн, хөнгөн дулаан хамба хилэн материал, элдэв эрээн мяраан, чамин хээ хуартай ноосон материал, алтан шаргал, мөнгөлөг, зэсэн гээд металл өнгөтэй материалууд давамгайлах нь ээ.
Зөөлөн арьсан гутал, ноосон дугуй малгай, энгэр захыг нь шигтгээ чимгээр чимэглэсэн даашинз зэрэг хувцас загварт ноёлж асан загварууд дээр цэцэг навчин хээ чимэгтэй цамц, гялалзсан ягаан сандаал, хиймэл үсэн оруулгатай гадуур хувцас зэрэг нь нэмэгджээ. Эдгээр загвараас хамгийн онцлууштай нь металл өнгө болон металл өнгийн оруулгатай өвдөг давсан урттай банзал бөгөөд энэхүү банзлыг ямар хувцастай, хэрхэн өмсөх зохимжийг зургаас харна уу.
Залуу, бүсгүй та мэдрэмж цогцолсон, хурц хараандаа өртсөн элементүүдээ ирэх хавар, намрын өөрийн хувцаслалтдаа тусгана биз ээ.









Эх сурвалж: UBS.mn

Сэтгэгдэл ( 0 )