Барилгын ажил нь 80 хувьтай царцсан компаниудад векселиэр санхүүжилт олгохоор ажиллаж байгаа гэж тус салбарын сайд удирдах ажилтны зөвлөгөөний үеэр мэдээллээ. Эхний ээлжинд 22 төсөлд 103 тэрбум төгрөгийн векселийн санхүүжилт олгохоор Барилга, Хот байгуулалтын яам, Сангийн яамтай ярилцаж байгаа юм байна. Ойрын хугацаанд нөхцөлөө тохироод Засгийн газрын хуралдаанаар батлуулахаар ажиллаж байгаа гэж салбарын сайд мэдээллээ. Монгол Улсын эдийн засгийн 5 хувийг бүрдүүлдэг барилгын салбарын 800 орчим удирдах ажилчид чуулж, салбарын ололт, амжилт, саад бэрхшээлээ хэлэлцсэн байна. Үүгээр салбарын удирдах ажилтнууд барилгын компаниуд санхүүжилт татах чиглэлд түлхүү анхаарах хэрэгтэйг онцолж байсан юм. Харин борлуулалтыг дэмжихийн тулд Төрөөс зохицуулалт хийж өгөх хэрэгтэй байгааг салбарынхан хэлж байлаа.
Сэтгэгдэл ( 1 )
bitgii shaaaaaaaaaa muu barilgiin lalruud bitgii davar. unee buulgaad munguu olj av zao