Хэрэв та хадгаламжин дахь мөнгөө өсгөхийг хүсвэл, аль эсвэл хуримтлал үүсгэхийг хүсвэл бидний хүргэх “Мөнгө хадгалах 100 алхам”-ыг уншиж, дагаж мөрдөөрэй. Мөнгө хадгалах, үргүй зардлаа огцом бууруулах нэг сайн арга бол телевиз үзэхээ зогсоох, үзэх цагаа багасгах юм. Ингэснээр хэрэгцээгүй зар сурталчилгаанаас ангижирч, цахилгааны төлбөр ч багасна. Цаашлаад амьдралын бусад олон талбартаа анхаарах, зурагт үзэх цагаараа жижиг бизнест зориулах зэрэг олон талын ашигтай.
Телевизийн үнэн дүр төрх. Та телевиз үзээд хэдэн төгрөг төлдөг вэ?
- Кабль, сансрын телевизийн төлбөр
- Цахилгааны төлбөр
- Телевиз үзээд өөрийнхөө амьдралд гутрах, сэтгэл дундуур үлдэх
- Зар сурталчилгаанаас шалтгаалж, өөрт хэрэгцээгүй зүйлс худалдаж авах сэдэл төрөх
- Та ажлаасаа ирээд өдөрт дөрвөн цагийг телевиз үзэж өнгөрүүлдэг бол бизнес эрхлэх, хувийн сонирхлоо хөгжүүлэх, гэр орны ажилдаа анхаарах боломжоо алдаж байна.
- Бухимдах
- Хооллох хэв маяг
- Таргалалт, эрүүл мэнд муудах
- Харилцаа холбоо муудах
- Бэлгийн харилцааны тоо багасах
Телевиз үзэхийн оронд та юу хийж болох вэ?
- Дасгал хийх.
- Оройн хоолоо өөрөө хийж идэх.
- Үргэлж унших юмсан гэж боддог байсан номоо эхлүүлэх.
- Нэмэлт орлого олох бизнес эхлүүлэх.
- Гэр бүл, найз нөхөдтэйгөө уулзах цаг гаргах.
- Оройгоор суралцах.
- Шинэ ур чадварт суралцах, шинэ хобби эхлүүлэх.

Сэтгэгдэл ( 0 )