“Rio Tinto” групп I улирлын үйлдвэрлэлийн тайлангаа гаргалаа. Тайлангаас “Оюу Толгой”-ийн үзүүлэлтийг харвал зэсийн баяжмалын үйлдвэрлэл 75 хувиар нэмэгдэж, 230 орчим мянган тонн болжээ. Мөн хүдрийн боловсруулалт шинэ дээд хэмжээндээ хүрсэн байна. Ил уурхайн хүдрийн агуулга өндөр байгаагаас гадна үйлдвэрлэлийн бүтэмжийг сайжруулсан нь үйлдвэрлэлийн үзүүлэлт сайн гарахад нөлөөлсөн байна. “Оюу Толгой” компани I улиралд ойролцоогоор 57.6 мянган тонн зэс, 143.5 мянган унци алт үйлдвэрлэжээ. Үүнээс гадна далд уурхайн бүтээн байгуулалтад шаардлагатай зөвшөөрлүүдийг авах ажил үргэлжилж байгаа гэж “Rio Tinto” групп мэдээлсэн байна. Тус группийн Төлөөлөн Удирдах Зөвлөл энэ улиралд хуралдан бүтээн байгуулалтыг эхлүүлэх зөвшөөрлийг гаргахаар байгаа юм.
Сэтгэгдэл ( 1 )
Хурдхан ухаж дуусгахаа бодно л доо