Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын Доод танхимын дарга, Сумитра Махажан манай улсад айлчлаж байна. Өчигдөр УИХ-ын дарга З.Энхболд, хатагтай Сумитра Махажантай нар албан хэлэлцээрт гарын үсэг зурсан. Энэ үеэр БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Модигийн айлчлалын чухал үр дүнгийн нэг болох Энэтхэг улсаас Монгол Улсад олгож буй 1 тэрбум ам.долларын хөнгөлттэй зээлийн тухай яригдав. Тус ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурахаар Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Энэтхэг Улсад энэ сарын сүүлчээр айлчлал хийхээр төлөвлөжээ.
Улсын Их Хурал уг зээлийн хэлэлцээрийг энэ долоо хоногт хэлэлцэж гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгоно гэдгийг дуулгасан юм.
А.Чимгээ
Сэтгэгдэл ( 1 )
Yasan ch ih ur tawidag yum..