Алган дээрээ хар цэгтэй хүнтэй таарвал шууд цагдаа дуудаарай

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 20

Та хаа нэгтээ алган дээрээ хар цэгтэй хүнтэй таарвал нэн даруй цагдаа дуудаарай. Учир нь тэдний алган дээр байгаа хар цэг тэднийг аюулд орсныг илтгэж байгаа юм. Өнгөрсөн жилээс сошиал медиа хэрэглэгчид гэр бүлийн хүчирхийлэлд өртөж буй хүүхэд эмэгтэйчүүдэд зориулан “Хар цэг” аяныг хэрэгжүүлж эхэлжээ. Энэ аяны гол зорилго бол аюулд орсон хэдий ч дэргэд нь хүчирхийлэгч байгаа тул цагдаа дуудаж чадахгүй байгаа хүүхэд эмэгтэйчүүд алган дээрээ хар цэг тавин бусдаас тусламж хүсэх юм. Энэхүү аян хэдхэн сарын дотор олон сая хүнд хүрч, олон зуун хүүхэд эмэгтэйчүүдийг бусдад хүчирхийлүүлэх аюулаас аварч чаджээ. Монголд ч гэсэн гэр бүлийн хүчирхийлэл их байдаг тул энэхүү мэдээг share хийж гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа, өртөж болзошгүй охид бүсгүйчүүдэд мэдээлэл хүргэж тус болоорой.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bi(66.249.82.75) 2025 оны 03 сарын 13

manai tsagdaa hurdan ochij chadah uu? yag yatsiin geed zodoj alj baisan ch irehguishdee

1  |  0
Top