“Хатариш” дуугаар олонд танигдсан дуучин Т.Номин буюу Мино гурав дахь амьдралаа зохиох гээд яарч яваа сурагтай. Хорь дөнгөж гарч буй түүний настай нь харьцуулахад гурав гэдэг томдсон тоо ч өөрийн сонголт өөртөө л зөв биз. Дуулсан дуу нь хит болж олны овоо хараанд өртөж байх оргил үедээ урлагаас урваж Дамбын Хишгээгийн бэр болсон түүний анхны амьдрал гуравхан сарын настай байсан. Гэрлэлт нь бүтэлгүйтэж хүнд байдалд орсон тэрээр урьд нь үерхэж байсан залуудаа очиж хоёр дахь амьдралаа зохиосон. Хөөрхөн хүү ч төрүүлээд амжсан. Гэвч дуучин бүсгүйн хоёр дахь амьдрал мөн л бүтэлгүйтсэн сурагтай. Түүгээр ч барахгүй шинэхэн хайр дурлалтайгаа учирч, сэмхэн болзоонд явж эхэлсэн гэнэ шүү.



Сэтгэгдэл ( 0 )