Хэрэв иргэн та хувьцаа эзэмшсэн эсэхээ мэдэхгүй байгаа бол “Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжын төвийн вэб сайт”-руу ороод регистрийн дугаараа крилл үсгээр бичээд шалгах боломжтой.
Хувьцаа эзэмшиж байвал үнэт цаасны компанид хандаж дансаа нээж идэвхижүүлэх хэрэгтэй. Одоогийн байдлаар Монголд Үнэт цаасны 50 гаруй компани үйл ажиллагааг явуулж байгаагаас 20 нь найдвартай компани гэгддэг байна.
Мөн 2014 оны дөрөвдүгээр сарын 2-оос хойш төрсөн хүмүүст хувьцаа олгогдохгүй гэж хуулинд заасан байна.Иргэд хувьцаа эзэмшсэн эсэхээ мэдэхгүй мэдээлэл дутуу дулмиг учраас хувьцаагаа ашиглаж чадахгүй байгаа юм байна. Албаны хүний мэдээлсэнээр “иргэд их хэмжээгээр хувьцаагаа арилжаалаад эхлэхээр хувьцааны үнэ буурч эхлэх магадлалтай” гэлээ.
Сэтгэгдэл ( 3 )
Web site heregtei bn heleed uguuch
web saitiig ni bicheed ogooch
web saitiin hyagiig ni bicheech dee