АДБХОБ, Дэлхийн банк хамтарсан зээл олгоно

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 20

Азийн Дэд Бүтцийн Хөрөнгө Оруулалтын банк /АДБХОБ/ болон Дэлхийн банк хамтарсан анхны зээлийн хөтөлбөрийн баримт бичгийг үзэглэлээ.

Уг баримт бичигт энэ жилээс хэрэгжиж эхлэх төслүүдэд зээл хэлбэрээр хоёр банк хамтран хөрөнгө оруулах зарчмуудыг тусгасан байна. 2016 онд АДБХОБ-ны зүгээс нийт 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө зориулах аж.

Харин Дэлхийн банкны хувьд одоогоор хэр хэмжээний хөрөнгө зарцуулах нь тодорхойгүй байгаа юм. 

Хятад Улсын санаачилгаар байгуулагдсан АДБХОБ нь энэ оны гуравдугаар улиралд анхны хөрөнгө оруулалтаа хийхээр төлөвлөж байгаа тухай тус банкны Ерөнхийлөгч Цин Люцин мэдэгдсэн билээ. 

Эхний ээлжинд Хятадын корпорациуд Зүүн Өмнөд болон Өмнөд Азийн орнуудад хэрэгжүүлэх төслүүдэд хөрөнгө оруулахаар яригдаж буй. Дараагийн ээлжийн хөрөнгө оруулалтыг Оросын төслүүд хүлээж байгаа юм.

Тодруулбал, Оросын талаас Хятад Улстай холбогдох Амар мөрөн дээгүүр баригдаж буй гүүрэн замын төсөлдөө санхүүжилт авахаар төлөвлөж байна. Төслийн нийт өртөг 16 тэрбум рубль бөгөөдт 10 тэрбум рублийг Оросын тал гаргах ёстой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top