Энэ оны эхний улиралд 82.9 тэрбум төгрөгийн орон сууцны барилгын ажил хийгдсэн талаар Улсын Бүртгэл, Статистикийн Ерөнхий газраас мэдээллээ. Мөн өнгөрсөн улиралд улсын хэмжээнд орон сууцны 67 төсөл ашиглалтад орж, 4000 гаруй айлын орон сууцыг улсын комисс хүлээн авсан байна. Зөвхөн Улаанбаатар хотод нийт барилга угсралтын ажлын 90 хувь төвлөрч, 47 төсөл ашиглалтад оржээ. Энэ оны III, IV улирлаас ашиглалтад орох орон сууцны тоо нэмэгдэж, энэ онд урьдчилсан байдлаар 26 мянган айлын орон сууц ашиглалтад орох төлөвтэй байна.
Харин 110.9 тэрбум төгрөгийн барилга угсралт, засварын ажил хийгдсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 30 орчим хувиар нэмэгдсэн үзүүлэлт болжээ.
Сэтгэгдэл ( 0 )