Улс орны эдийн засаг хямралтай байгааг ч хэлэх үү хүн бүр л ажлынхаа хажуугаар ямар нэгэн нэмэлт орлого олох аргыг эрэлхийлэх болсон. Үүний нэгэн жишээ бол нэвтрүүлэгч Д.Одзаяагийн бэлтгэн хүргэдэг “Бэлэг” ажил юм. Тодруулбал МҮОНТ-ийн нэвтрүүлэгч хэмээх хэн хүнд заяахгүй хорворхон боломжоос авъяас чадвараараа атгаж чадсан нэвтрүүлэгч Д.Одзаяа өөрт болоод өрөөлд тустай тун аятайхан санааг ажил хэрэг болгож яваа.
Фэйсбүүкэд 45 мянган дагагчтай тэрээр өөрийн цахим орон зайг ашиглан үйлчилгээний байгууллагуудыг сурталчилсан “Бэлэг” хэмээх бичлэгийг хүмүүст хүргэх байгаа. Харин тэрхүү бичлэгийг ашиглан болзолт уралдаан зохиодог бөгөөд тус бичлэгийг өөрийн цагийн зурвас дээрээ хуваалцаж хамгийн олон лайк цуглуулсан фэйсбүүк хэрэглэгч ялагч болж тухайн байгууллагын үйлчилгээг үнэ төлбөргүй авах эрхийн бичгээр шагнуулдаг.
Нэвтрүүлэгч бүсгүй хэдийгээр “Би реклам хийхгүй “ гэж тодотгож хэлдэг ч тухайн байгууллагыг хангалттай сурталчилж чаддаг. Үүнийхээ төлөө чамгүй хөлс авдаг нь хэн бүхэнд ойлгомжтой юм.
Эдийн засгийн амаргүй энэ цаг үед өөрт болоод өөрөөлд тустай үйл хэрэг эрхлэж байгаа түүнд хүмүүс ам сайтай байгаа. Одоогоор гурав дахь дугаараа хүргээд байгаа юм.
А.Чимгээ





Сэтгэгдэл ( 1 )
Yostoi l chadaj baigaa yumand arga bhgui gedeg shig adtai sergelen hodolmorch saihan busgui yumaa. Olon hun bayarluulaarai. Chamd sain saihniig husii.