АСЕМ-ын дээд түвшний уулзалтын хүрээнд зохион байгуулагдаж байгаа Ази, Европын парламентын түншлэлийн есдүгээр уулзалт өнөөдрөөс эхэлж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төвөөс Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөөний автозамуудыг хэсэгчлэн хааж, Замын цагдаагийн газраас “А” зэрэглэлийн хамгаалалтад гараад байна. Мөн Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын цагдаагийн газартай хамтран зөрчил илрүүлэгч хяналтын камерын тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцон ажиллаж байна. Дөрөвдүгээр сарын 19-ний өдөр, хяналтын камераар 188 зөрчил бүртгэгдсэнээс гэрлэн дохионы 84, хурд хэтрүүлсэн 104 зөрчил гаргасан байна.

Сэтгэгдэл ( 0 )