Гадаад худалдааны тэнцэл ашигтай гарчээ

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 22

Гадаад худалдааны тэнцэл  379.6 сая ам.долларын ашигтай гарсан талаар Улсын бүртгэл статистикийн газрын мэдээллээс харж болхоор байна. Дээрх нь энэ сарын 15-ны өдрийн байдлаарх мэдээ юм. Харин гадаад худалдааны нийт эргэлт мөн өдрийн байдлаар 1828.6 сая ам.доллар байжээ. Үүнээс экспорт 1104.1 сая ам.доллар, импорт 724.4 сая ам.долларт хүрч, нийт эргэлт өмнөх оны мөн үеийнхээс 22.3 хувь, экспорт  12.3 хувь, импорт 33.7 хувиар буурсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top