ХААБ: 36.4 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 25

Өнгөрсөн долоо хоногт Хөдөө Аж Ахуйн биржид 36.4 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн байна. Үүнээс 61 тонн ноолуурыг 36.2 тэрбум төгрөгөөр арилжаалжээ.

Боловсруулаагүй бараан ноолуурын үнэ нэг кг тутамдаа 57 мянга 633 төгрөг байсан бол цайвар ноолуурынх 59 мянга 823 төгрөг болсон байна. Өмнөх долоо хоногийн үзүүлэлттэй харьцуулахад ноолуурын үнэ бага зэрэг өсчээ.

Түүнчлэн нийт арилжааны дүнгээр нь тооцвол ноолуурын арилжаа ойролцоогоор 4.2 дахин нэмэгдсэн байна. Энэ нь ноолуурын нийлүүлэлт нэмэгдсэнтэй холбоотой юм. Нийлүүлэлт талаасаа тавдугаар сарын дунд үе хүртэл идэвхтэй үе нь үргэлжлэх юм байна. Хэдий ийм боловч зуд болж, их хэмжээний цас орсонтой холбоотойгоор ноолуур хольц багатай, чанартай болж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top