Мэдэгдэл

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 25

 Монгол Улсын Засгийн газрын 42 дугаар тогтоолоор "Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах" богино хугацааны хөтөлбөрийг Хөгжлийн банкны эргэн төлөгдөх хөрөнгөөр санхүүжүүлэхээр шийдвэрлэж, уг зээлийг арилжааны банкаар болон “Монгол тариалан корпораци” ТӨУҮГ-аар дамжуулан зээлдүүлэхээр шийдвэрлэсэн.

Иймд дээрх хөтөлбөрийн хүрээнд олгогдох зээлийг барьцаагүйгээр газар тариалан холбоогоор дамжуулан олгох тухай мэдээ тарааж байгаа нь ташаа, хуурамч мэдээлэл гэдгийг мэдэгдье.

ХХААЯ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top