Энэтхэгээс зээлэх нэг тэрбум ам.долларын хүү хэд байх вэ

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 26

 Энэтхэгээс зээлэх нэг тэрбум ам.долларын жилийн хүү 1.75 байх талаар зарим хэвлэлээр бичиж байна.  Гэвч өнөөдөр Эдийн засгийн байнгын хорооны хурлаар тус зээлийн тухай олон мэдээлэл тодорхой болно.

Төсвийн алдагдлаа өндөр хүүтэй (дунджаар 15-17 хувь) дотоодын бондоор нөхөж, гадаадын хөрөнгө оруулалт таг зогссон энэ үед Энэтхэгээс зээлэх нэг тэрбум ам.доллар бидэнд хэрэгтэй  гэж тайлбарлах хүн олон бий.  Мөн “ зээл” гэх үгэнд таагүй хандах иргэн ч их байгаа юм.       

Ямартай ч Засгийн газар хугацаа алдалгүй, нэн даруй энэ зээлийг авахаар зэхэн, сайд нар өөр өөрсдийн салбартаа хөрөнгө оруулалт хийхээр өрсөлдөөд эхэлсэн.

Тус зээл нь  БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Модигийн айлчлалын чухал үр дүнгийн нэг бөгөөд ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурахаар Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Энэтхэг Улсад энэ сарын сүүлчээр айлчлал хийхээр төлөвлөжээ.

А.Чимгээ


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top