Төсвийн хөрөнгө оруулалтын мэдээллийн системийн талаар сургалт явагдаж байна

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 27

Япон Улсын ядуурлыг бууруулах сангийн санхүүжилтээр Азийн хөгжлийн банкны  хэрэгжүүлж буй “Төрийн санхүүгийн удирдлагын ил тод, үр ашигтай байдал” төслийн хүрээнд Сангийн яамны зүгээс төсвийн хөрөнгө оруулалтын мэдээллийн системийг ашиглах талаар сургалт, семинарыг зохион байгуулж байна.

2016 оны 04 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулагдаж буй тус сургалтад холбогдох яамд болон аймаг, орон нутгийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, гүйцэтгэл хариуцсан ажилтнууд хамрагдаж байгаа бөгөөд Бүртгэлийн мэдээллийн систем, Хөрөнгө оруулалтын нэгдсэн систем, Төсвийн төлөвлөлтийн мэдээллийн системийн ашиглалтын талаар онолын болон практик сургалт явагдаж байгаагаас гадна  Сангийн яамны зүгээс төсвийн хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний чиглэлээр сургалтад оролцогчдод тодорхой мэдээлэл хийж, төсвийн ерөнхийлөн захирагч нарт зааварчилгаа өгсөн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top