Сангийн сайд Б.Болор Олон улсын валютын сан, Дэлхийн банкны 2016 оны хаврын уулзалтад оролцлоо

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 30

Сангийн сайд Б.Болор тэргүүтэй Монгол Улсын төлөөлөгчид АНУ-ын Вашингтон хотноо зохион байгуулагдсан Олон улсын валютын сан (ОУВС), Дэлхийн банкны 2016 оны Хаврын уулзалтад оролцлоо.

Хаврын уулзалтын үеэр Сангийн сайд Б.Болор Олон улсын валютын сан (ОУВС)-ийн дэд удирдах захирал Мицүхиро Фурусава, Дэлхийн банкны Зүүн Ази болон Номхон далайн бүс нутаг хариуцсан дэд ерөнхийлөгч Викториа Кваква, Олон талын хөрөнгө оруулалтыг баталгаажуулах байгууллагын гүйцэтгэх дэд ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Кэйкро Хонда, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны нэгдүгээр дэд ерөнхийлөгч Филип Беннэт, Люксембургийн их вант улсын Сангийн сайд Пиер Грамегна нартай тус тус уулзаж, Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн байдал, цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top