Монголын үнэт цаасны биржид 11 компани гишүүнээр элсээд байна

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 03

2015 онд арилжаа, тооцооны үйл ажиллагаа явуулах зөвшөөрлөө авсан Монголын Үнэт цаасны биржид өнөөдрийн байдлаар үнэт цаасны 11 компани гишүүнээр элсээд байгаа аж. Мөн анхны компани хувьцаа гаргах хүсэлтээ хүргүүлээд байгаа бол гурван компани энэ асуудлаар судалгаа хийж байгаа талаар мэдээллээ. Шалгуурын хувьд сүүлийн гурван жилд менежментийн багт томоохон өөрчлөлт ороогүй, сүүлийн нэг жилд томоохон хувьцаа эзэмшигч нь өөрчлөгдөөгүй, өнгөрсөн жилийн ашиг нь 20 сая төгрөгөөс, түүний өмнөх хоёр жилийн ашгийн нийлбэр нь 20 сая төгрөгөөс багагүй байх ёстой юм байна.

А.Чимгээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top