Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг дотоодын боловсон хүчнийг оролцуулан монголчууд өөрсдөө барих боломжтой гэж Зам, тээврийн яам үзэж байна. Энэ чиглэлээр хамтарч ажиллахаар Зам, тээврийн яамтай Төмөр замчдын нэгдсэн холбоо санамж бичиг байгуулжээ. Төмөр замчдын нэгдсэн холбооны тэргүүний мэдээлснээр улсын хэмжээнд үндсэн таван мэргэжлийн 460 гаруй төмөр замын инженер ажиллаж байгаа юм байна. Нүүрсний тээврийн зардлыг үлэмж хэмжээгээр буюу гурав дахин бууруулах ач холбогдолтой Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг Энэтхэг улсаас авах нэг тэрбум ам.долларын зээлээр санхүүжүүлэх талаар Зам, тээврийн сайд онцолжээ. Энэтхэгээс авах нэг тэрбум ам.долларыг дэд бүтцийн аль төсөлд зарцуулах эрхийг УИХ-аас Засгийн газарт өгсөн бөгөөд үүнд Тавантолгойгоос Гашуунсухайт боомт хүрэх 267 км төмөр замын төсөл багтсан байн
Сэтгэгдэл ( 0 )