ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газрын хар тамхитай тэмцэх тасгийнхан урьд шөнөжин ажиллаж, сэжиг бүхий этгээдийг баривчилжээ. Баянгол дүүргийн гуравдугаар хороонд байрлах 69 дүгээр байранд амьдрах 40 орчим насны эрэгтэйг баривчилсан байна.
Тус байрны иргэдийн мэдээлснээр цагдаа нар тус байранд хөл хорио тогтоож, сэжигтнийг баривчлахдаа гэрээс нь сэйф авч явсан байна. Мөн шөнө дундын үед буун дуу гарсан гэжээ. Харин цагдаагийнхан дээрх баривчилгааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзаж, буун дуу гарсан гэдгийг ч үгүйсгэж байлаа.

Сэтгэгдэл ( 0 )