Сумдыг хатуу хучилттай авто замаар холбоно

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 15

Сэлэнгэ аймгийн Шаамар-Зүүнбүрэн-Цагааннуур-Түшиг сумдыг хатуу хучилттай авто замаар холбох зам, барилгын ажлын нээлт өчигдөр боллоо.  

Нийтдээ 118.5 км хатуу хучилттай авто зам барих ажил ийн эхэлж буй бөгөөд 2017 оны аравдугаар сард хүлээлгэн өгөх аж. Авто зам барих ажлын гүйцэтгэгчээр нь “Монгол ЛЗ зам гүүр” ХХК шалгарчээ. Тус компани өмнө нь Говь-Алтай аймгийн авто замыг барьж байсан аж.

Дээрх хатуу хучилттай авто зам ашиглалтад орсноор аялал жуулчлал таатай хөгжих боломж бүрдээд зогсохгүй хэрэглэгчдэд цаг алдалгүй шинэ хүнс ногоо нийлүүлэх бололцоо бүрдэнэ гэж үзэж байна. 

Авто замын төслийн зам барилгын ажлыг нээх ёслолд УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат нар оролцлоо. Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top