Төв аймгийн Алтанбулаг сумын II багийн нутаг Булгийн тохой гэх газраас өнгөрсөн сарын 28-ны өдөр хэн болох нь тодорхойгүй шатсан хүний цогцос олдсон. Уг мэдээллийг цагдаагийн байгууллагад анх Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо “Шувуун фабрик”-д оршин суух хаягтай иргэн Д өгсөн байдаг.
Цагдаагийн байгууллага энэ талаарх мэдээллийг худалдан авахаа мэдэгдэж байсан бөгөөд уг цогцос 40 орчим насны, эрэгтэй, үүдэнд шүд бүрэн, уруул дээр болон доор оочин сахалтай, 167-175 см өндөртэй хүнийх хэмээн таамаглаж байсан юм.
Тэгвэл уг хэрэг дээр Мөрдөн байцаах газар, Төв аймгийн цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсэг ажиллаж зарим содон шинж тэмдгийг илрүүлжээ. Энэ талаар болон хэргийн шалгалтын явцын талаар өнөөдөр 10.30 минутаас Улаанбаатар хотын цагдаагийн газарт сэтгүүлчдэд мэдээлэл өгнө.

Сэтгэгдэл ( 5 )
Ямар сайндаа амьд хүний гэрч болохоор үхсэн хүний дэр бол гэхэв. Над шиг хүн авгайгаа зодоод алах гээд байгааг хараад зүгээр өнгөрч чадахгүй л юм бналээ. Хүүхэд нь чарлаад ямар хэцүү.\n
Ер нь бол цагдаагын байгууллага гэдэг үйлчилгээний л байгууллага. Ажил олгогч компаний боловсон хүчин биш. Бусдын хүчээр мэдээллээр ажил нь урагшилдаг. Томроод байх ямарч шаардлаггүй. Ялгаж бүр болохгүй. Ямар амалсан биш тангараг өргөсөн улс. Хэдэн сайн цагдаагын хүчинд л ажил нь явдаг шиг. хэдэн залхуу юмнаас болж муу нэр авах.
Цагдаа нарын ажил хэцүү л байх. Гэхдээ хэрэгтэй юм хэлэхээр болоход, үүдэнд нь хүлээх хэрэгтэй болдог. Хүмүүс ч бас цаанаа ажилтай л байгаа. Ямар хүний муу үзэх гаж донтон байгаа биш. Нэгэндээ санаа зовсондоо л санаа тавьж бгаа байлгүй. Яалт ч үгүй хэцүү юм харсан хүн цагдаа л гэхгүй өөр яах юм. Бидний үе хүмүүжил тийм л бсан. Магад хүний амь аврах ч байсан юм билүү.
Манай цагдаа арай дэндүү. Очноо, хүлээнээ, тэсвэр алдаад орлоо цай уугаад инээлдээд сууж байх. Сүүлдээ өөрөө хэрэгтэн билүү биш билүү гэж эргэлзэн толгой эргэнэ. Уг нь илрээгүй хэргийг нь илрүүлж өгсөн санаатай. Гэтэл өөрөө хохтрогч болох шахах юм. Тэгэхээр хүмүүс нүдээ аниад өнгөрдөг бна. Ажил төрлөө бодолгүй яахвэ дээ.
Манайхан хурдан шуурхай шийдчихгүй, байн байн дуудаад ажил төрлийг нь ч хийлгэхгүй болохоор хэн мэдээлж зууралдахыг хүсэх вэ. Бүр сүүлдээ өөрөө хэрэг хийсэн мэт сэтгэгдэл төрөөд балардаг тул хол явахыг хичээхээс яахавдээ.