Г.Ариунбаатар Т.Баясгалантай хамтран дуулжээ

Автор | Zindaa.mn
2016 оны 06 сарын 07

Монголын Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 95 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд “Төрийн цагдаа” дууг МУГЖ Г.Ариунбаатар, МУГЖ Т.Баясгалан нар шинэчлэн дуулжээ.

Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар өнгөрсөн оны арванхоёрдугаар сард “Монгол сонгодог” нэртэй бие даасан тоглолтоо Улаанбаатар хотноо тоглосон. Эх орондоо ирсэн энэ үеэрээ тэрбээр “Сөрж болдоггүй тавилан” уран сайхны киноны дууг СТА дуучин Г.Эрдэнэтунгалагтай хамтран дуулсан байдаг. Харин энэ удаад Эх үрсийн баярыг тохиолдуулан эх орондоо ирээд буй хугацаандаа МУГЖ Т.Баясгалантай хамтран уран бүтээл туурвижээ. 

Дашрамд дуулгахад тэрбээр өнгөрсөн сард “Оны шилдэг дуучин” болж мөнгөн мод шагналын эзэн болсон.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
buren.(103.26.195.163) 2025 оны 03 сарын 13

davhiad ,turuuleed baigaarai busgui mine,chamaig garch irsend olon hun umdunduu noitognoj baigaa shu..Ahiad daragdaj bolohgui shu,megvel chi burmusun archigdana.

1  |  0
Top