Нэг зураг мянган үгийг илэрхийлэх чадалтай гэдэг. Энэ үгийг жүжигчин Октавиа Спенсер батлан харуулах шиг л боллоо.
Оскарын шагналт 46 настай жүжигчин Октавиа Спенсер Hidden Figures шинэ киноныхоо нээлттэй холбогдуулан Цагаан ордонд хувийн уулзалт хийсэн байна. Хатагтай Мишель Обама хөтлөгч хийсэн тус арга хэмжээнд ерөнхийлөгч Барак Обама хүрэлцэн ирсэн нь цугласан олонд тэр тусмаа жүжигчин Октавиа Спенсерт маш том гэнэтийн бэлэг болжээ.
АНУ-ын ерөнхийлөгчийг хараад сэтгэл хөдлөлөө барьж дийлэн уйлах нь халаг зогсоо түүний зургийг хэвлэлийнхэн онцолж байна.
И.МӨНХЦЭНГЭЛ

Сэтгэгдэл ( 2 )
Обамаг харж юундаа суйд болдог байнаа.Инээдтэй юм.
Samjnuud