Өмнөд Солонгосын хаягжуулалтын системийг нэвтрүүлнэ

Б.Сэцэн | Zindaa.mn
11 минутын өмнө

Өмнөд Солонгос улс Улаанбаатар хотын хаягжуулалтыг шинэ түвшинд гаргаж, өөрийн загварын хаягжуулалтын системийг нэвтрүүлэхээр болжээ. Нийт 11 тэрбум воны тусламжаар 2029 он хүртэл Улаанбаатар хотын гэр хорооллыг хаягжуулах юм. КОICA буюу Солонгосын олон улсын хамтын ажиллагааны агентлагийн тусламжаар санхүүжүүлэх уг төсөл хэрэгжиж эхэлсэн гэдгийг Өмнөд Солонгосын дотоод хэргийн яамнаас мэдээлжээ.

Эхний ээлжид Чингэлтэй дүүргийн гэр хорооллын Нарлаг 24 гудамжийг Солонгос маягийн нэрийн тэмдэг, барилга, гудамжны дугаар бүхий хавтанг суурилуулсан байна. Өмнөд Солонгосын Дотоод хэргийн яам хаягжилтын системийг хөгжүүлэх зорилгоор 2024 оны есдүгээр сард Монгол Улсын ЗГХЭГ-тай харилцан ойлголтын санамж бичиг зурж, Сөүлийн гудамжинд Солонгос маягийн тэмдэг, тэмдэглэгээ суурилуулж байжээ.

Өмнөд Солонгос улс африк тивийн Этиоп, Танзани, Ботсвана, төв азийн Узбекистан, Киргизстан улсуудад хаягжилтын системийг нэвтрүүлж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top