“Оюу Толгой” компанитай гэрээгээр ажил гүйцэтгэдэг "МSPL" компанийн ажилтан гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгч нэрийн дор хууль бусаар тарваганы 4000 гаруй арьс, хөлдөөсөн 20 гаруй чоно, үнэг, Улаан номд орсон дархан цаазтай ирвэсний арьсыг машиныхаа тэвшинд нууж, хилээр гараад БНХАУ-ын гаальчдад баригджээ. Тус компанийн цементийн цистерийн жолооч Т.Пүрэвсамбуу БНХАУ-аас оруулж ирсэн цементээ буулгаад буцахдаа хууль бус бараа, ховордсон ан амьтны гаралтай бүтээгдэхүүн ачиж явсан байна.Тус улсын талаас энэ хэргийг манай хуулийн байгууллагынханд мэдэгдсэнээр жолоочийг багагүй хугацаанд эрэн сурвалжилж, саатуулан шалгаж байгаа ажээ.
Эх сурвалж: Монголын мэдээ
Сэтгэгдэл ( 0 )