Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар тавдугаар сарын 14-нийг бүх нийтээрээ мод тарих үндэсний өдөр болгосон. Энэхүү үйл ажиллагаанд хүн бүхэн оролцох боломжтой. Тэгвэл хашаа болон нийтийн эзэмшлийн талбайд өөрийн хөрөнгөөр мод таривал урамшуулал олгох журам байдаг ажээ. Өөрөөр хэлбэл, иргэд, албан байгууллагуудын тарьсан мод сөөгний ургалтыг харгалзан, тэднийг урамшуулдаг байна. Тухайлбал, шилмүүст мод тус бүрт 3000-5000 төгрөг, навчит модонд 800-1000, чимэглэлийн бут сөөгөнд 600, ургамлан хашлагын бут, сөөгт метр тутамд нь 3000 төгрөгөөр бодож нэг удаа урамшуулал олгодог ажээ. Үүнийг олгохдоо тарьж ургуулсан мод нь сайн ургаж байгаа бол гурав дахь жилд нь тодорхой хэмжээний мөнгөн урамшуулал олгодог байна. Өөрсдийн хөрөнгөөр нийтийн эзэмшлийн гудамж талбайд мод, бут суулгах сонирхолтой байгууллага, иргэдэд нийслэл, дүүргийн хот тохижилтоос газрын харилцааны албатайгаа зөвшилцөж газар зааж өгдөг ажээ. Харин урамшуулалд хамрагдахын тулд хороо, дүүргийнхээ Үйлдвэр үйлчилгээний хэлтэстээ мэдээлж, модны тооллогод хамрагдсан байх ёстой гэнэ.
Эх сурвалж: Монголын мэдээ
Сэтгэгдэл ( 0 )