Оюутнууд энэ сарын 17-ноос эхэлж шалгалт шүүлгээ өгч эхэлнэ. Харин зургадугаар сарын эхээр хөдөө орон нутгийн оюутнууд буцах нь тодорхой. Үүнтэй холбогдуулан Нийтийн тээврийн газраас оюутны хөнгөлөлтийн билетийг зургадугаар сард өгөхгүй болсон талаарх үнэн, худал нь мэдэгдэхгүй мэдээлэл оюутнуудыг бухимдахад хүргэв. Арга ч үгүй байх. Зарим их, дээд сургууль зургадугаар сарын сүүлч хүртэл хичээллэнэ.Тиймээс уг мэдээллийн талаар МОХ-ны Нийтийн тээвэр хариуцсан хэлтсийн дарга Г.Ууганбаяраас тодрууллаа.
-Нийтийн тээврээр зорчих оюутны хөнгөлөлтийн билетийг ирэх сард өгөхгүй болсон гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Худлаа мэдээлэл гэдгийг албан ёсоор мэдэгдье. Оюутнууд маань ирэх сарын
31 хүртэл цахим картаараа үйлчлүүлэх боломжтой.
-Тэгэхээр хичээл нь амарсан оюутнууд ч нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчиж болох нь ээ?
-Тийм ээ.
-Сургууль нь амарчихсан оюутнуудын хувьд яаж билетээ захиалж авах вэ?
-Улирлын амралт нь эхлээгүй оюутнууд сургуулиараа дамжуулаад авна. Харин сургууль нь амарчихсан оюутнууд манай Монголын оюутны холбооны байранд ирээд захиалга өгөх боломжтой.
Эх сурвалж: Ардчилал
Сэтгэгдэл ( 0 )