Үндэсний хөгжмийн "Домог" хамтлаг хоёр дахь цомгоо гаргахаар ажилдаа оржээ. Тус хамтлагийнхан өнгөрсөн 2007 онд анхны "Домог" нэртэй цомгоо гаргаж байсан юм. "Домог" хамтлаг нь анх 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн түүхт ойг тохиолдуулан "History" клубын дэргэд байгуулагджээ.Тус хамтлаг нь нэг, хоёр, гуравдугаар хуурч, их хуурч, цохивор хөгжимчин гэсэн мэргэжлийн таван хүний бүрэлдэхүүнтэй тоглодог бөгөөд хамтлагийн гишүүд хөгжимдөхөөс гадна хөөмийлдөг байна. Өнгөрсөн онд тус хамтлагийнхан эх орноо төлөөлж "Шанхай экспо"-д амжилттай оролцоод ирсэн юм.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )