Боловсролын үнэлгээний төв сурагчдын шалгалтад зориулсан бар код, гэрээний хуудас хэвлэх болон шалгуулагчдад зориулсан санамж бичгийг боловсруулж байна. Мөн элсэлтийн ерөнхий шалгалтын жишиг даалгавруудыг сонгох ажил хийж байгаа бөгөөд ирэх долоо хоногоос тус төвийн цахим хуудсанд байршуулах аж. Харин шалгуулагчийн суудлын хуваарийг ирэх зургадугаар сарын 2-нд тараах юм байна. Энэ жил ерөнхий боловсролын арваннэгдүгээр анги төгсч байгаа сурагчдын суудлын хуваарийг сургуулиудаар нь, өмнөх оны төгсөгчид "Соёмбо" дээд сургуулиас, харин хөдөө орон нутгийнхан орон нутгийнхаа Боловсрол, соёлын газраас авах юм байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )