Шvдний эмчилгээний герман технологийг Монголдоо нэвтрvvлэгч “Хатагтай-ДЕНТ” шvдний эмнэлэг нь хиймэл шvд хийх шинэ аргыг Монголдоо анх удаа нэвтрvvлсэн юм.Уг технологиор хиймэл шvдийг тvгжээтэй, конус ба телескопон хэлбэртэй хийж байгаа билээ.Авагддаг хиймэл шvдний тогтоцыг сайжруулдаг тус технологиор шуд хийлгэхэд бусад авагддаг хиймэ шуд шиг том тагнайтай байх албагуй огт тагнайгуй ч хийж болдог юм байна. Тус тeхнoлoгийн дагуу тус эмнэлэгт нэлээн хэдэн хун шvд хийлгэсэн байна.
Тус эмнэлгийн зарим vйлчлvvлэгчийн санал бодлыг хуваалцсан юм.
Х.Н. 56 настай эр, МУИС-ийн багш:
- Би шvдгvй болоод 20-иод жил болж байгаа. Бидний залууд ямар одоогийнх шиг шvд эмчилнэ гэж байсан биш дээ.Цоороод л євдєєд эмнэлэгт очдог, тэгэхээр эмч шvдийг авчихдаг байсан.10-аад жилийн ємнєєс дээд эрvvндээ хиймэл шvд хийлгэсэн боловч тогтоцгvй нэг л тохиромж муутайгаас гадна юм ч идэж болдоггvй байсан.Танай сониноос энэ эмнэлгийн талаар уншаад ирсэн юм.Надад Германы мэргэжилтэн шvд хийж єгсєн, миний энэ шvдийг телескопон шvд гэдэг юм байна лээ.Дээд эрvvнд маань авагддаггvй шvд хийх боломжгvй болохоор тогтоц болон эвтэйхэн байдлыг бодож ийм шvд хийсэн юм.Шvдийг нь тэр Герман хvн хийсэн.Харин шvдийг зорж янзлах, хэв авч тааруулахыг нь энэ эмнэлгийн эмч Б.Оюунтуяа хийсэн л дээ.
Энэ шинэ шvдний маань тогтоц бол ярихын аргагvй сайн, юм идэхэд эвтэйхэн ба шєнє унтахдаа ч авах шаардлаггvй болохоор их амар.Тэгэхдээ мэдээж хэрэг єдєртєє 1-2 удаа авч цэвэрлэдэг л дээ. Энэ шvдийг хийлгээд сар хагас болоход хоолны дурьшил сайжирч жин ч овоо нэмсэн, бvр шєнє босч юм иддэг болосон шvv(инээв).
С.Т, эм, 45 настай:
- Би єєрєє ардчилсан Германд социализмын vед сурч тєгссєн болохоор Оюунтуяа эмчийг тєгсч ирээд эмнэлгээ нээхээс л эхлэн эдний байнгын vйлчлvvлэгч. Энэ эмнэлгийн цэвэр тохилог орчин ая тух найрсаг сайхан vйлчилгээ нь яг л Германы шvдний эмнэлэгт байгаа мэт сэтгэгдэл тєрvvлдэг.Єнгєрсєн есдvгээр сард хиймэл шvд хийлгэх санаатай иртэл Германаас ноён Бюхел Хатагтай-ДЕНТ эмнэлэгт ирж шинэ технологи нэвтрvvлж байх vетэй азтайгаар таарсан юм.Тэгээд надад санал болгосон шvд нь микро тvгжээ бvхий замтай шvд.Энэ шvдийг хийлгэхэд миний хоёр шvдийг зорон тvгжээний хоногтой бvрээс суулган наагаад, дээрээс хиймэл шvд нь тvгжээтэй суудаг юм.Анх шvдээ зоруулан хиймэл шvд хийлгэе гэхэд нэг л эвгvй санагдаад байсан ч одоо бол ийм шvд хийлгэсэндээ харин ч баяртай байгаа.Бас л унтахдаа авах шаардлагагvй ч єдєртєє нэг удаа авч цэвэрлэдэг.Би огт хиймэл шvд зvvж vзээгvй шvдгvй 20 гаруй жил болж байгаа гэхэд энэ шvдэнд хурдан дассан шvv. Магадгуй тагнайгуй болохоор илуу амархан дассан байж ч магад.
О. З, эм, 48 настай, менежер:
- Би урд нь Монголдоо л гайгvй гэгддэг шvдний эмнэлгvvдээр шvд хийлгэж vзсэн ч яг юу нь болохгvй байгаа юм мэдэхгvй нэг л болж єгдєггvй байсан. Аргаа бараад хvнээс сонсоод Сингапур явж шvд хийлгэдэг юмуу гэж бодтол энэ шvдний эмнэлгийн талаар телевизийн мэдээгээр гарч байсныг vзээд ирж шvд хийлгэсэн юм.Энд хийж єгсєн хиймэл шvдний тагнай цутгамал металаар хийсэн болохоор нимгэн бєгєєд хєнгєхєн учир их эвтэйхэн л юм байна лээ.Би дээд эрvvндээ огт шvдгvй, доод эрvvндээ ерєєсєє араагvй байсан.Эхлээд нэг жилийн ємнє дээд эрvvндээ шvд хийлгэсэн, одоогоос сарын ємнє доод эрvvндээ хийлгэсэн.Сайшаалтай нь энэ эмнэлэг vнийн хувьд боломжийн санагдсан шvv.Германаас материалаа авдаг гэхэд монголын нєхцєлд таарсан vнэ хєлстэй юм билээ.Би урд нь Америкт ажиллаж байхдаа тэндхийн нэгэн шvдний эмнэлгээр шvдээ эмчлvvлтэл зvгээр эмчилгээ нь гэхэд л 1000 гаран ам.доллар болж байсан юм.Гэтэл монголдоо тэр vнийн талаар нь л таарсан сайхан шvдтэй боллоо шvv дээ.
Л.Б. 42 настай, эр, эдийн засагч:
- Би Монгол дахь Германы нэгэн байгууллагад ажилладаг. Байнга шvдний проблемтэй байсан.Гэтэл манай дарга Герман хvн шvд нь євдєєд энэ эмнэлгээр эмчлvvлээд намайг наашаа ирэхийг зєвлєсєн юм.Би энэ эмнэлгээр авагддагvй хиймэл шvд хийлгэсэн.Сэтгэл маш их єндєр байна, гэр бvлээрээ энэ эмнэлгээр vйлчлvvлдэг болсон.
-Танай эмнэлгийг хиймэл шvдийг маш сайн хийдэг гэлцэх юм...
-Хvн тєрєлхтний тvvхэнд хиймэл шvдийг анх хийхдээ зааны яс зэргийг хvний єєрийн шvдэнд нь алтан утсаар холбон тогтоодог байж.Тэр шvд нь зєвхєн тухайн шvдний зайг бєглєснєєр хэл яриа ба vзэмжинд л нэмэр болдог байж л дээ.Тийм шvдээр юм зажилж иднэ гэдэг боломжгvй зvйл байсан байна.Одоо 21- р зуунд зєвхєн зай бєглєсєн юм идэх боломжгvй, тогтоц муутай хиймэл шvд зvvж явна гэдэг бол МЭЄ євєг дээдэстэйгээ адилхан байна гэсэн vг.Тийм болохоор манай эмнэлэг vзэмжийн хувьд ч, зажлах ярих vйл ажиллагааны хувьд ч шаардлага хангахуйц дэвшилтэт технологи оруулан нэлээн хэдэн хvнд хиймэл шvд хийж єгсєн нь амжилттай болсон.Одоо ч олон хvн манай эмнэлгээр хиймэл шvд хийлгэх гэж зорин ирдэг.
-Энэ ямар технологи бэ, яагаад тийм бvх шаардлага хангахуйц сайн хиймэл шvд болдог юм бол?
- Тухайн хvний єєрийн vлдсэн шvднvvдийн байдал байрлал, шvдгvй эрvvний яс ба тvvнийг бvрхсэн салст бvрхэвч гэх мэтээс шалтгаалан зєвхєн тухайн хvний онцлогт таарсан хиймэл шvдийг манай эмнэлэгт хийж байгаа.Жишээ нь доод эрvvнд нь нэг хоёрхон шvд vлдсэн тохиолдолд уламжлалт аргаар хийсэн хиймэл шvд єєрєєр хэлбэл хуванцар болон цутгамал тагнайтай хиймэл шvд нухах холгох мєн сул байдаг.Энэ бол тухайн хvнд тэр хиймэл шvдийг муу хийсэн гэсэн vг биш, харин тухайн хvнд єєр технологиор хийсэн хиймэл шvд зvvлгэх шаардлагатайг харуулж байна л даа.Огт шvдгvй ба єєр газар хийлгэсэн хиймэл шvд нь тогтохгvй сул гэх мэт зовиуртай байсан олон хvн манай эмнэлгээр хиймэл шvд хийлгээд сэтгэл хангалуун байгаа.Єєр технологи гэдэг маань хэв авахаас л эхэлж байдаг.
-Авагддаг хиймэл шүдийг эвтэйхнээр хийдэг арга нь юу вэ?
Авагддаг хиймэл шүдэнд ихэнх тохиолдолд том тагнай буюу доод эрүүн дэх холбоос нь хүнд их тээртэй, дасахад хэцүү байдаг болохоор зүүхэд, зүүж байгаад юм идэхэд, ярихадхэцүү байдаг.Ийм шалтгаануудаас болоод хүмүүс авагддаг хиймэл шүдээ зүүхгүй байх нь олонтаа.Манай эмнэлэгт авагддаг хиймэл шүдийг тагнайгүй хийх шинэ технологи нэвтрүүлсэн.
-Танд баярлалаа. Танай байгууллагын цаашдын ажилд амжилт хvсье.
“Хатагтай Дент” шvдний эмнэлэг Сvхбаатар дvvрэг, Дашчойлон хийдийн зvvн талд байрлаж байна. Утас: 354171, 99091796
www.dent.mn
Сэтгэгдэл ( 10 )
авагддаг шүд 1 нь ямар үнэтэй вэ?
Танай эмнэлэг хаана байдаг вэ? даатгалаар настаны шүд хийх үү
Одоо бүтэн хиймэл шүд хийхүү би 66 настай хаана яаж очиж хийлгэх бэ
Хаан baidag be..tagnaitai n vne
ахмадуудад хөнгөлөлт бий юу
Очино
Авагддаг хиймэл шүд 1 ширхэг нь ямар үнэтэй вэ?
Ene emnelgeer shudee yanzluulaad balalsan . Shudnii paalan n 14 khonokhgui unaad butsaj nukhuuleed dakhij unaad . Emch nar m ikh chadvar muutai khulkhi emneleg sanagdsan. Vhsnar 0
Шүдээ үзүүлж шүд хийлгэмээр бна 8 цагийн ажилтай болхоор зав гарахгүй юм танайд яаж хандах вэ
Ямар гоё юм бэ би очиж хийлгэнээ. Харин үнийн хувьд л байна.