Хөвсгөлийн Мөрөнд өчигдөр 10.00 цагт “Изинис эйрвейз” компанийн онгоц ослын буулт хийжээ. Онгоцонд 16 зорчигч явсан байна. Аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дээд ахмад С.Даваасүрэнгээс энэ талаар тодруулахад, “Улаанбаатараас Увсын чиглэлд нисч явсан онгоцны генератор нь гэмтсэн учраас Мөрөнд ослын буулт хийсэн. Аймгийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид газар дээр нь очиж нөхцөл байдлыг үзэхэд зорчигчдын бие сайн байсан. Харин нийслэлээс мэргэжлийн хүмүүс ирж онгоцны гэмтлийг нарийвчлан тогтоох байх” гэлээ. Харин “Изинис Эйрвейз” компанийн зүгээс “Улаанбаатар-Улаангомын чиглэлийг агаарын хөлөг техникийн дутагдлаас Мөрөнд саатсан. Бид техникийн багийг сэлбэгтэй нь явууллаа” гэсэн юм.
Эх сурвалж: Үндэсний шуудан
Сэтгэгдэл ( 0 )