Үндэсний Соёл Амралтыи Хүрээлэн Дэлхийн гэр бүлийн өдөр буюу тавдугаар сарын 15-ны өдөр нийт гэр бүлд 50 хувийн хөнгөлөлттэй тоглох боломж олгож байна. Мөн энэ өдрөөс өмнө буюу ажлын өдрүүдэд гэр бүлээрээ ирж зургаа авахуулбал үнэгүй байх бөгөөд тавдугаар сарын 15-ны өдөр тэр зургаа барьж ирээд ур чадварын нэг тоглоом дээр гэр бүлээрээ үнэгүй тоглох боломж бас байна. Түүнчлэн олон сонирхолтой арга хэжмээ урамшууллууд бий гэнэ. Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн өдөр бүр 11.00 цагаас оройн 21 цаг хүртэл ажиллаж, сансрын хөлөг, саран савлуур, агаарын дугуй, галзуу хулгана, уран жолоодлого зэрэг тоглоомуудаар үйлчилж байгаа юм.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )