Нийслэлийн байгаль хамгаалах газрын мэргэжилтнүүд энэ сарын 10-11-нд шилжих шөнө Баянголын ам, “Найрамдал” зуслангийн чиглэлд хулгайн модны хяналт шалгалт хийсэн бөгөөд ямар нэг ноцтой зөрчил илрүүлээгүй байна. Харин аж ахуйн нэгж, байгууллагууд арьс ширний үйлдвэрлэлийнхээ хог хаягдлаа Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу одоо “Баяарс констракшн” компанийн карьерт ихээр хаяж байгаа аж. Тус хорооны оршин суугч С.Гэстээбазарын мэдээллээр НБХГ-ын цагдаагийн гэрээт ажилтан, цагдаагийн дэд хурандаа А.Догмид, мэргэжилтэн Ж.Дамбасүрэн нар Туул голоос “62-08 УБР” улсын дугаартай ЗИЛ-130 самосвалаараа хайрга хулгайлж байсан жолооч Б.Мягмарыг үйлдэл дээр нь илрүүлэн 30 мянган төгрөгөөр торгожээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )