Сүүлийн үед саарал ордон хөл хөдөлгөөн ихтэй байх болжээ. Засгийн газрыг огцруулах аян эхэлчихсэнээс үүдэж ийнхүү хөл толгойгүй бужигналдаж эхэлсэн юм байх. Ялангуяа, огцруулахаар яригдаж буй ЭБЭХ-ний сайд Д.Зоригтын асуудлыг юу юунаас илүү үзсэн хэрэг. Үүний хажуугаар тогтсон ойлголцолд хүрч чадаагүй Сонгуулийн хуулийн талаар дурсах сөхөө ч эрхэм гишүүдэд одоохондоо алга. Зарим нэг нэр бүхий гишүүдийн амнаас Сонгуулийн хууль хуучнаараа явагдана гэх үгс цуварна. Магадгүй эрх баригчид Сонгуулийн хуулийг хэлэлцэж байна гэдэг нэрийн дор хугацааг нь дөхүүлж байгаад хуучнаараа явуулахыг хэн байг гэх вэ. Олны үг ортой гэдэг. Цаг нь болохоор хэрхэхийг ёстой л тэнгэр мэдэх байх даа.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )