Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурцыг Лондонд албан ажлаар явж байхад нь тус улсын тусгай албаныхан саатуулаад найман сар болж байна. Түүнийг УИХ-ын гишүүн агсан С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж байсан Д.Энхбатыг Франц улсаас хулгайлж авчирсан хэрэгт буруутгаж байгаа. Английн шүүхээс түүнийг Германы талд шилжүүлэх эсэх асуудлыг өнгөрсөн хугацаанд таван удаа хэлэлцэж, зургаа дахь удаагийн шүүх хурлаар тус улсад шилжүүлэх шийдвэр гаргасан. Үүнийг Б.Хурц эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандаад байгаа. Хоёр дахь шатны шүүх хурал маргааш болох бөгөөд уг шүүх хуралд манай талыг төлөөлж Монгол Улсаас Их Британи Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэл, тусгай үүрэг гүйцэтгэгч Ц.Болор нар оролцоно.
Эх сурвалж: Монголын мэдээ
Сэтгэгдэл ( 0 )