Цаг агаарын хүнд нөхцөл байдлын улмаас МИАТ компанийн өчигдрийн нислэгийн хуваарьт өөрчлөлт орсон байна. Өчигдрийн өгсөн мэдээллээр өглөө 06:50 цагт нисэх ёстой байсан Улаанбаатар-Токио чиглэлийн ОМ-501 нислэгийг цуцалсан байна. Мөн 13:05 цагт нисэж байсан Улаанбаатар-Сөүлийн чиглэлийн ОМ-301 нислэг хойшилж 20:00 цагаас хөөрчээ. 21:50 цагт нисэх ёстой Улаанбаатар-Бээжингийн чиглэлийн нислэгийг түр хойшлуулсан байна. 10:30 цагт хөөрөх байсан Бээжин-Улаанбаатарын чиглэлийн ОМ-224 нислэг хойшилж Бээжингээс 17:30 цагт хөөрч 20:00 цагг Улаанбаатарт буужээ. Уржигдрын Бээжин-Улаанбаатарын чиглэлд 21:00 цагт хөөрсөн нислэг цаг агаарын нөхцөл байдлын улмаас Эрхүү хотод түр зогсолт хийгээд орон нутгийн цагаар 16:30 цагт Эрхүүгээс хөөрч Улаанбаатарт 18:10 цагт буужээ. Цаг агаар тогтворгүй байвал ойрын өдрүүдийн нислэгийн тов ч өөрчилж магадгүй гэнэ. Иймд "Чингис хаан" олон улсын нисэх буудлын лавлах утас 1980 дугаарт холбогдож, нислэгийн хуваарьт гарсан өөрчлөлтийн талаарх мэдээллийг лавлаж байхыг МИАТ компаниас зөвлөлөө. Цаг агаар тогтворгүй байгаагаас "Изинис Эйрвэйз" компанийн нислэгүүд саатаж, нислэгийн цагийн хуваарьт өөрчлөлт оржээ. Өчигдрийн Хайлаар-Чойбалсан-Улаанбаатар, Улаанбаатар-Улаан-Үд-Улаанбаатар, Улаанбаатар-Улиастай-Улаанбаатар, Улаанбаатар-Даланзадгад-Улаанбаатарын нислэгииг нэг бүтэн өдрөөр хойшлуулахад хүрсэн байна.
Эх сурвалж: Зууны мэдээ
Сэтгэгдэл ( 0 )