Хоёр бүлэг, долоон үзэгдэл бүхий "Гэсэр Номун хан" балетийг ДБЭТ-т ирэх ням гарагт тоглоно. Энэ өдөр тус театр үүсч хөгжсөний 48 жилийн ой тохиож байгаа тул ийнхүү үндэсний бүжгэн жүжгииг үзэгчдэдээ толилуулахаар сонгожээ. Энэхүү бүжгэн жүжгийн цомнолыг хөгжмийн зохиолч, балетчин А.Бат-дэлгэр бичсэн байна. Монголын уран зохиолын гурван ноён оргилын нэг "Гэсэр" туужаас сэдэвлэн бүтээсэн тус бүжгэн жүжгийг Соёлын тэргүүний ажилтан Ц.Мөнхболд удирдан тоглуулах юм.
Эх сурвалж: Зууны мэдээ
Сэтгэгдэл ( 0 )