Өнгөрсөн жил нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо буюу Баруун Баян-Уулын гудамжинд байрлах айлаас эрэгтэй хүний занданшуулсан шарил олдлоо гэх мэдээлэл тархаад байсан билээ. Тус шарилыг олноо “Өвгөн Гэсэр лам” хэмээн өргөмжлөгдсөн их хувилгааны шавь Цорж Санжжавынх болохыг тогтоосон байдаг. Мөн хилээр гаргахыг завдсан гэх мэдээлэл ч бий.
Харин нээлтээ хийгээд удаагүй байгаа ч үзэгчид хийгээд кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ аваад байгаа “Эзэгнэгч” уран сайхны кинонд занданшуулсан шарилын тухай хөнджээ. Эх орондоо эзэн шиг эзэн байж, газар шороо, нутаг усаа хайрлан хамгаалахыг уриалсан тус уран бүтээл ашгийн төлөө бус хүнд нэгийг бодогдуулж, хоёрыг тунгаалгаж байгаа нь үзэгчдээс өндөр үнэлгээ авах болсон шалтгаан биз ээ.
Мөн киноны гол дүрүүдэд жүжигчин О.Долгор /МУСТА/, Б.Анхбаяр /МУСТА/, Ө.Мөнгөнтулга /МУСТА/, Х.Батбаяр нар бүтээсэн бөгөөд МУГЖ У.Батбаатар МУГЖ Эрдэнэцэцэг, А.Адилцэцэг/МУСТА/, Б.Дүүрэнболд, Э.Билэгтмаа зэрэг дэлгэцийн сор болсон олон жүжигчид оролцон тогложээ. Эцэс төгсгөлгүй үргэлжлэх хүний шунал, эх орноо хайрлах сэтгэлгүй хүмүүс гээд энэ бүхний дуусах эцсийг цэг хаана байх бол үүний тайллыг өдөр бүр бүх кино театруудаар гарч буй “Эзэгнэгч” уран сайхны киноноос та тольдоорой.
Сэтгэгдэл ( 7 )
svrjin ner uguhgvi bol hvn toodgvim bz
ЧАДВАР УХААН МУУТАЙ ХҮН ХИЙСВЭР ХӨНГӨХӨН НЭР ХАЯГААР ӨДӨР ХОНОГ ӨНГӨРӨӨХ Л ЧАДВАРТАЙ ШҮҮ ДЭЭ.ИЙМ СЭТГҮҮЛЧЭЭС САЙН ЗҮЙЛ ХҮЛЭЭХ ХЭРЭГГҮЙ.
ЮУН СҮРТЭЙ ГАРЧИГ ВЭ ЭНЭ СЭТГҮҮЛЧ НАР ГЭЖ ӨРӨВДМӨӨР ЮМ
Mini bodoloor Dalai banin sahlag bøø buyu Øbgøn geser lamin sharil haa bn Mongold lab baihgvi ...Itgelt hamba gedeg chin...manai...Øbgøn Geser lam bish biz...araas n shabig n gargah geed chadaagvi busu
Uneheer negiig bodogduulj eh oron elgen sadnaa hairlah setgeliig sergeesen saihan kino bna lee yah bol gej setgel gegelzej zurh shimshruulsen uzehed haransahaargui buteel bolson bna lee