Нийслэлийн болон хөдөө орон нутгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны улсын байцаагч нар нийт 572 аж ахуйн нэгж байгууллагад химийн хорт болон аюултай бодисын импорт, экспорт, хил дамжуулан тээвэрлэлт, худалдаа, ашиглалт, зарцуулалт, хадгалалт, тээвэрлэлт, угсралтад шалгалт хийжээ. 1562 нэр төрлийн 4326 тонн химийн бодис чанарын шаардлага хангаагүйг шалгалтаар илрүүлсэн байна. Нийслэл, хөдөө орон нутгийн ЕБС, эмнэлэг, судалгаа шинжилгээний лабораториуд, "Кевин Инвест", "Яаньтай уул", "Монголын алт" компанид болон бусад аж ахуйн нэгж, байгууллага химийн хорт болон аюултай бодис ашиглах зөвшөөрөлгүй, хадгалах үйл ажиллагаа эрхлэх, эрсдлийн үнэлгээ хийлгээгүй, ашиглалт, зарцуулалтын бүртгэлийг бүрэн гүйцэт хөтөлдөггүй нь Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийг зөрчжээ.
Эх сурвалж: Зууны мэдээ
Сэтгэгдэл ( 0 )