Bad Boys Blue хамтлагийн ахлагч Орост осолд оржээ

2017 оны 03 сарын 06

Bad Boys Blue хамтлагийн ахлагч Жон МакИнерни энэ сарын 4-нд ОХУ-ын Новосибирск-Томскийн авто зам дээр осолд орсон байна. Домогт поп хамтлагийн бие бүрэлдэхүүн Томск хотноо болох Mega Dance-90 тоглолтод оролцохоор Орост ирэн, бэлтгэлээ хийж байсан аж.

 

 

Ослын үеэр МакИнерни ташаагаа хугалан Томск хотод хагалгаанд оржээ. Одоогоор түүний биеийн байдал хэвийн байгаа хэмээн эмч нар мэдээлсэн байна. Уг авто ослын талаар цагдаагийнхан тодорхой мэдээлээгүй бөгөөд гэм буруутай этгээдүүдийг ч дурдаагүй бололтой.  Поп одыг Даваа гаригт Москва руу хүргэж, цааш нь Варшавд эмчилгээнд аваачих юм байна.


 

 

Дашрамд дурдахад, Bad Boys Blue хамтлаг 1984 онд Кельн хотноо анх үүсэн байгуулагдаж, оршин тогтнож буй түүхийн хугацаандаа нийт 30 сингл гаргаж байсан нь Европын олон орнуудад хит болж байсан билээ.

 

Bad Boys Blue ‎- Bad Boys Best (Full Album)

 

Д.Мөрөн

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top