"Даяар Монгол" хөдөлгөөн, Туул голоо хамгаалах үндэсний холбооныхон өчигдрөөс эхлэн Гачууртын Хар усан тохойгоос, Төв аймгийн Алтанбулаг сум хүртлэх Туул голын сав дагуу газруудад шалгалт хийж байна. Шалгалтаар Туул голын орчимд үйл ажиллагаа явуулдаг арьс ширний үйлдвэрүүд болон бусад аж ахуйн нэгж, компаниудын хууль бус үйлдлийг илрүүлэх, таслан зогсоох гэнэ. Эхний ээлжинд тэд Туул голын орчимд үйл ажиллагаа явуулдаг компаниудын тоог гаргаж, байгаль орчинд хэрхэн хохирол учруулж байгааг баримтжуулан, хууль бус үйлдлийг таслан зогсоох хүртэл Туулыг "манах" гэнэ. Энэ хугацаанд 30 их, дээд сургуулийн сайн дурын 900 оюутантай хамтран Туул голыг цэвэрлэхээр төлөвлөөд байна.
Эх сурвалж: Зууны мэдээ
Сэтгэгдэл ( 0 )