Монгол Улсын Засгийн газраас анх 17.5 хувийн хүүтэй гаргасан үнэт цаас Монголын хөрөнгийн бирж дээр өндөр үнэлгээтэй, эрэлт ихтэй байгаа ажээ. Тухайлбал, Монголын хөрөнгийн биржид 2017 оны гуравдугаар сарын 7-ны өдрийн Засгийн газрын Үнэт цаасны (ЗГҮЦ) анхдагч зах зээлийн арилжаагаар жилийн 16.9 хувийн хүүтэй үнэт цааснаас нийт 301,008 ширхэг буюу 30.1 тэрбум төгрөгийн худалдан авах захиалга ирснээс Сангийн яамны зүгээс зарласан хэмжээний дагуу 130,000 ширхэг буюу 12.5 тэрбум төгрөгийн үнэт цаасыг нийлүүлжээ.
Монголын хөрөнгийн бирж Засгийн газрын үнэт цаасыг өмнө нь хэд гуравхан банк худалдан авдаг байсныг энгийн иргэн, аж ахуй нэгжүүд нээлттэй худалдан авах боломжоор хангасан нь ийнхүү эрэлтийг бий болгож байгаа юм байна. Засгийн газрын бондын хүү арилжааны банкны хадгаламжийн хүүнээс харьцангуй өндөр байгаа нь банкнуудад том цохилт болж буй ажээ.
Банкинд мөнгөө хадгалж байсан иргэд, аж ахуй нэгжүүд хадгаламжийнхаа мөнгийг татаж, Засгийн газрын бондыг худалдан авах болсон нь арилжааны банкнуудыг айдаст автуулж эхэллээ. Хадгаламжийнхаа мөнгийг Засгийн газрын бондод оруулж буй харилцагчдын тоо олширчээ. Зарим банкны салбарын захирал, диллерүүд харилцагчийнхаа мөнгийг өгөхгүй хэмээн гүрийж буй инээдэмтэй зүйл ч дуулдана. 500 сая төгрөгийн хадгаламжтай харилцагч мөнгөө татаж, Засгийн газрын бонд руу хөрвүүлж буй нь банкны салбарынхныг харанга дэлдэхэд хүргэж байна.
Засгийн газрын бонд хамгийн эрсдэлгүй найдвартай гэдэг утгаараа худалдан авах харилцагчийн тоо өссөөр байна. Нөгөө талдаа Засгийн газрын үнэт цаас руу хошуурах болсон нь “Хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулна. 2017 оны дөрөвдүгээр сарын 1-нээс мөрдөнө” гэсэн Засгийн газрын мэдэгдэл нь тодорхой хэмжээгээр нөлөөлж байж мэдэх юм. Их хэмжээний хадгаламжаас хүү тооцохоор багагүй мөнгө тооцогдох учиртай. Эдгээр шалтгаанаар Засгийн газрын бонд эрэлт ихтэй байна. Засгийн газрын үнэт цаасыг монополь хэлбэрээр худалдан авч, үнэ тогтоодог байсан арилжааны банкнуудын эрин үе дууссаныг энэ үйл явдал сануулж байна. Өгөх зээл нь өндөр, хадгаламжийн хүү нь шол хийсэн багахан хүүтэй арилжааны банкуудыг Засгийн газрын үнэт цаас “байранд нь тавиад” эхэлчихлээ. Сайн гэхээс өөр юу хэлэх билээ. Эдийн засаг эрүүлжих, тэр дундаа банк санхүүгийн салбарт зөв өрсөлдөөнийг бий болгож байна. Манайхан л байгаа хэдэн төгрөгөө банкинд хадгалуулж хүүг нь авч суудгаас гаднынхан бол хувьцаа, үнэт цаас авч илүү ашигтай байдлаар эргэлтэд оруулдаг хүмүүс.
Олон улсын валютын сангаас Монголын эдийн засаг тогтворжино, харин арилжааны банкнуудын байдал улам хүндэрнэ гэсэн дүгнэлтийг гаргажээ. Энэ нь ч эхнээсээ батлагдаад эхэлчихлээ.
Т.Амараа
Сэтгэгдэл ( 5 )
Зөв үнэт цаасны зах зээл манайхаас бусад оронд хөгжлийн дээд цэгтээ хүрсэн манай хэдэн банкнууд арай дэндүү монополь байсан болж
банкууд ер нь л эвгүй болох нь дээ
Муусайн луйварчин банкнуудыг ингэх хэрэгтэй. Улсынхаа бондыг авч мөнгөө аривжуулах хэрэгтэй. Банкинд мөнгө хадгалдаг цаг өнгөрсөн.
zahialgatai hudlaa medee bn.
bolj muusain shulaachid