Шатахууны онцгой албан татварыг нэмэгдүүлэх хугацааг урагшлуулжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 09

Засгийн газрын өрийн хэмжээг огцом нэмэгдүүлж, хүүгийн төлбөрийн дарамтыг өсгөснөөр төсвийн тэнцвэргүй байдлыг бий болоод буй. Үүсээд байгаа хүндрэлийг даван туулж макро эдийн засгийг тогтворжуулах,цаашид дунд хугацаанд өсөлтийг хангахын тулд Засгийн газар Олон Улсын Валютын Сантай хамтран "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэхээр болсон билээ.

Дээрх хөтөлбөрийг  гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг бий болгох үүднээс тодорхой долоон төрлийн татварыг нэмэх юм. Ирэх оны нэгдүгээр сараас эхлэн татварын өөрчлөлтүүд хэрэгжиж эхэлнэ гэж мэдэгдсэн ч  2016 оны долоон сарын нэгнээс л шатахууны онцгой албан татвар нэмэгдэхээр болсон тухай Сангийн сайд Б.Чойжилсүрэн хэвлэлд өгсөн ярилцлагдаа дурджээ.  Тэрээр  энэ тухай "Бусад улс оронд онцгой албан татвар нь ДНБ-ийхээ 8 хувь хүртэл өндөр байдаг. Гэтэл манайд 2 хувь ч хүрэхгүй  байгаа. Ер нь он дуустал хэсэг хугацаанд бүсээ чангалах бодлого барина. Оны төгсгөлд бүх салбар асуудал гайгүй болоод ирнэ" гэжээ. 

Долоон төрлийн татвар нэмснээр улсын төсөвт нийтдээ 400-500 тэрбум төгрөг орж ирэхээр төлөвлөгдсөн байна. 

ОУВС, Засгийн газар, Монголбанк хамтраад  эдийн засгийн өсөлтийг  2017 онд -0,0 хувьтай байхаар тооцоолсон бол 2018 онд эдийн засгийн өсөлтийг 1,8 хувьд хүргэх 2019 онд 8,1 хувь хүргэх тооцоо гаргасан байдаг.

 

Б.Алтжин

 

-

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
лалар(66.181.182.229) 2017 оны 03 сарын 09

Автомашины импортын татвар нэмэгдэнэ.Машины үнэ гозойтол өснө.....

0  |  0
Top