“Хулхи” Гослинг La-La Land-ын шагналыг гардан авчээ

2017 оны 03 сарын 10

Германд болсон “Алтан камер” (Golden Camera Awards) шагнал гардуулах ёслолын ажиллагааны үеэр “Ла-Ла Лэнд” киноны шагналыг Райан Гослингийн “ихэр” хүлээн авч, үзэгчид болон холливудын оддын амыг ангайлгасан байна. Энэхүү гайхалтай тоглоомыг орон нутгийн хошин шогчдын баг зохион байгууллаа хэмээн  People-д мэдээлжээ.

Германы хошин жүжигчин Клаас Хойфер Умлауф, Йоахим Винтершейд нар “хулхи” Гослингийг шагналын тавцан руу гаргаснаар  Golden Camera Awards шагнал гардуулах ёслолын ажиллагааг зохион байгуулагчид болон зочдыг гайхшруулсан аж. Ла-Ла Лэндийн одын дүрд Мюнхений тогооч Людвиг Ленер тоглосон гэнэ.

Танхимд сууж байсан Гослингийн хамтрагчид энэхүү хошин үзэгдлийг янз бүрийн сэтгэл хөдлөлөөр хүлээн авчээ. Николь Кидман хөгжилтэйгөөр инээж байсан бол Коллин Фаррелл гайхсан маягтай байсан аж.

Fake Ryan Gosling takes an award for himself

 

 

Д.Мөрөн

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top